smoke
Жаргалант мах импекс

Жаргалант Мах Импекс ХХК нь мах, махан бүтээгдэхүүнийг орчин үеийн технологи, шаардлагад нийцсэн бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмжөөр боловсруулах мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлдэг компани юм. Манай мах боловсруулах үйлдвэр нь Орхон аймгийн төв, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байгуулагдаж, 2016 онд ашиглалтад орон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ашиглалтад орсон даруйгаа Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын “ААА” зэрэглэлийн итгэмжлэлээр итгэмжлэгдэн, мал бэлтгэн төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөцлөх, экспортлох үйл ажиллагаа эрхлэх чиглэлээ баталгаажуулсан юм.

 

Дэлгэрэнгүй...

Ерөнхий Захирлын мэндчилгээ

Жаргалант Мах Импекс ХХК-ийн вэб хуудсанд тавтай морилно уу. Манай компанийн тухай сонирхож, манай хуудсанд зочилж байгаад тун баяртай байна. Манай компани нь Монгол улсынхаа бэлчээрийн онцлогтой малын махыг өндөр технологи, хүнсний аюулгүй байдлын ISO стандартыг мөрдүүлснээр дэлхийд таниулах эрхэм зорилго, алсын хараа агуулсан компани юм аа. Компанийн үйл ажиллагаа гэхээс илүүтэй та бүхэнд манай компани ямар соёлтой, ямар үнэт зүйлсийг эрхэмлэдэг компани болох талаар эхлээд танилцуулахыг би хүсч байна.  Бид хамт олон гэсэн соёлыг эрхэмлэдэг компани, манай хамт олон нь компанийхаа бизнест чин сэтгэлээр хандаж, компанийн үйлчлүүлэгчид хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорьж ажилладаг ба ингэснээрээ хамт олон, багийн гишүүн нэг бүрт тогтвортой ажлын байр, хамгийн сайн цалин урамшуулал хүртэх боломж хангагдана гэдгийг ойлгодог.

 

Дэлгэрэнгүй...

Алсын хараа

“Амжилтаа бататгаж, оргилд тэмүүлнэ”

Эрхэм зорилго

“Бэлчээрийн малын махыг өндөр технологи, ISO стандартаар Дэлхийд таниулна”

Уриа

“Иргэн танд – Эрүүл хүнс”

Үнэт зүйл

Мэргэшсэн чадварлаг нөөцийг чухалчлах
Хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, багийн сэтгэлгээг эрхэмлэх
ISO стандартуудыг хэрэгжүүлэгч
Шинэлэг техник, технологи
Эрүүл аюулгүй ажлын орчин
Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн
Экологийн шаардлагад нийцсэн, тогтвортой ногоон үйлдвэрлэл
Соёлын өв уламжлал

БНХАУ
Экспортын зах зээл тус бүр өөр, өөрийн гэсэн шаардлагатай. Хятадын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар (AQSIQ)-т өргөдлөө өгч, зөвшөөрөгдсөн тохиолдолд нийлүүлэгдэнэ. AQSIQ-ийн төлөөлөгчид экспортын байгууламжуудыг газар дээр нь шалгаж, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, шаардлага хангаж байвал Хятадын зах зээлд импортлох зөвшөөрлийг олгодог. Жаргалант Мах Импекс нь 2018 онд Хятадын зах зээлд адууны ясгүй хөлдөөсөн мах экспортлох зөвшөөрлийг авсан. AQSIQ-д дулааны аргаар боловсруулсан үхрийн мах экспортлох хүсэлт гаргаж, БНХАУ-ын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, газар дээрх үзлэг хийсэн боловч COVID-19 тахлын улмаас зөвшөөрлийн явц хойшлогдсон ба саяхан сэргээгдээд байна.
Иран улс
Иран улсад экспортлох мах, махан бүтээгдэхүүнд нядалгааны тусгай шашны зан үйл бүхий шаардлага тавигддаг ба халал аргын боловсруулалтын гэрчилгээ олгогддог. Жаргалант Мах Импекс нь 2019 оны 5-р сард Халал ба Исламын Хүнсний Зохицуулах Агентлагаас халал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрчилгээ авсан. Бид Ираны түнш, мөн Ираны Мал эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хяналтан дор халал аргын нядалгаа хийж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Казакстан улс
Казакстан улсад нийлүүлэгдэх мах, махан бүтээгдэхүүн нь мөн халал аргын боловсруулалтын гэрчилгээ шаарддаг. Түүнчлэн тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох дүрэм, стандартад нийтлэгдсэн удирдамжийг дагаж мөрдөх ёстой.
Узбекстан улс
Узбекстан улсад нийлүүлэгдэх мах, махан бүтээгдэхүүн нь мөн халал аргын боловсруулалтын гэрчилгээ шаарддаг. Түүнчлэн тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох дүрэм, стандартад нийтлэгдсэн удирдамжийг дагаж мөрдөх ёстой.
Үйл ажиллагааны чиглэл

Мал, мах үйлдвэрийн аргаар бэлтгэх, боловсруулах, нөөцлөх

Дулааны аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Дайвар бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх

Гадаад худалдаа, экспортлох

Мэдээ мэдээлэл
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИРХЭГ БААЗ СУУРЬ

Манай мах боловсруулах үйлдвэр нь мал хүлээн авах цэг, төхөөрөх цех, ангилан савлах цех, дотоодын хяналтын лаборатор, 50 тн-ы гүн хөлдөөх 4ш камер, 150 бод, 500 бог малын гулууз нэг дор сэврээх хүчин чадалтай сэврээх камер 2ш, Хөлдөөх, хадгалах багтаамжтай 2ш камер зэргээс бүрдэнэ.

Мах боловсруулах үйлдвэр нь Герман улсын технологиор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “COPELAND” компанид үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба Төхөөрөх цех нь хоногт 150 бод, 800 бог нядлах хүчин чадалтай 2 тусдаа бог, бод төхөөрөх шугамтай юм.

Хийж гүйцэтгэж буй замын ажилдаа байнгын хяналт тавьж, шинжилгээг судалгааг хийдэг бөгөөд, PН тодорхойлох /MNS:4080-88/, /MNS:4373-96/, MNS: 3751-84/, Бактериоскопийн шинжилгээ /MNS: 1161-2002/, Хүхэр хүчлийн зэсийн урвал /MNS: 1161-2002/, Формалины урвал /MNS: 4373-96/, Пероксидазийн урвал /MNS 4373-96/, Үхрийн бруцеллёз өвчнийг илрүүлэх шинжилгээ, Адууны ям өвчнийг илрүүлэх шинжилгээнүүдийг хийх ба шинжилгээг хийх зориулалт бүхий, иж бүрэн тоноглогдсон өөрийн лаборатортой.

Дэлгэрэнгүй...