Био-хамгаалалттай, Байгальд ээлтэй ногоон Мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах
Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх “Шинэ Сэргэлтийн Бодлого”- ыг Монгол Улсын Их Хурлаас баталж, Засгийн газар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтыг УИХ-аас мөн баталсан ба тус жагсаалтын 3-р бүлгийн 15-д “махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, техникийн шинэчлэл хийх төсөл” гэж тусгагдсан. Энэ төсөлд “Жаргалант Мах Импекс” ХХК нь хөрөнгө оруулж, хэрэгжүүлэхээр судалж эхэлсэн ба энэ хүрээнд тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах сонирхолоо ирүүлэхийг зөвлөх үйлчилгээний компаниудаас хүсч, нээлттэй зарласан юм.
Зөвлөх үйлчилгээний BlackRock Partners компани манай төслийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр сонгогдсон ба зөвлөх үйлчилгээний гэрээ зурагдлаа.
Бидний хэрэгжүүлэх гэж буй төсөл нь экспортыг дэмжих төсөл бөгөөд Монголын махны үйлдвэрийн техник, технологи, ариун цэвэр, стандартын шаардлагыг цоо шинэ түвшинд гаргасан, ялангуяа Европын хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэх техникийн шинэчлэл хийх юм. Төслийн бас нэг онцлог нь махны экспортод тулгарч буй малын эрүүл мэндийн шаардлага хангасан байдлыг арилгахад махны салбарт оролцогч талуудын хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг тогтоох, махны үнэ цэнийн сүлжээг оролцогч нэг бүрээр тодорхойлж сайжруулах, эцсийн дүндээ мал, махны үнэ цэнийг гадаад, дотоодын зах зээлд өсгөх зорилгыг агуулж байгаа болно. Түүнчлэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зорилгууд төслийн үзэл баримтлалд тусгалаа олсон байх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологийг нэвтрүүлэх, кластер хөгжлийн загвар, удирдлагыг санал болгосон байх зэрэг шаардлагууд тавигдаж байгаа болно.