ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Тогтвортой Хөгжлийн Зорилтууд

Эх дэлхийгээ хүмүүст илүү удаан ээлтэй байлгах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2030 он гэхэд хангах 17 зорилго, 169 дэд чиглэл бүхий Тогтвортой хөгжлийн зорилтууд хэмээх хөтөлбөрийг баталж, дагаж мөрдөхийг дэлхийн улс орнууд, ард иргэд, байгууллага, хамт олонд уриалсан ба Жаргалант Мах Импекс нь тус хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагаандаа чиглэл болгодог.

Ялангуяа Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас дараахь зорилтууд нь Жаргалант Мах Импексийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа, стратеги, компанийн соёлтой нэн нийцэж, цаашдын хөгжлийг чиглүүлэгч байх болно.

Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн дулаарал нь хүн төрөлхтний түүхэнд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг болоод байгаа ба Жаргалант Мах Импекс нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай үйл ажиллагаа эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө тууштай ажиллаж  байна.