Манай үйлдвэр нь мал хүлээн авах цэг, өдөрт 800-1000 бог, 120-150 толгой үхэр зэрэг нядлах хүчин чадалтай зэрэгцээ 2 шугамтай мах төхөөрөх цех, автомат дамжуурга бүхий мах ангилан, савлах цех, 50 тоннын багтаамжтай 4 гүн хөлдөөгч, 150 бод, 500 бог малын гулуузыг нэг дор сэврээх хүчин чадалтай 2 сэврээх камер, 500 тонн мах хадгалах хүчин чадалтай халдөөх агуулахаас бүрддэг.
Жаргалант Мах Импекс ХХК-ийн Хүнсний аюулгүй байдлын баталгаа (FSA) бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний стандартын дагуу үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийхээ чанарыг тасралтгүй сайжруулан, хэрэглэгчдийнхээ шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх ба үүний тулд ажилчдаа тасралтгүй сурган хөгжүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдал, байгаль орчин, нийгэм, хууль эрх зүйд нийцсэн үйлдвэрлэл эрхэлж, бизнесийн цаашдын тогтвортой хөгжлийг хангуулж ажиллахад чиглэгдсэн болно. Үүнд:
- Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, эрүүл аюулгүй хүнсээр хангах
- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатны үйл ажиллагааг MNS, HACCP, ISO стандартын шаардлагад нийцүүлэх, тасралтгүй сайжруулж ажиллах
- Орчин үеийн, ногоон технологид хөрөнгө оруулалт хийж, салбартаа манлайлах
- Хүний нөөцийн ур чадвараа хөгжүүлж, хамтдаа амжилтыг бий болгох
Компани нь ажилтнуудын салбарт хуримтлуулсан туршлага, нэгдмэл байдал, ур чадвар, удирдлагын баг, мэргэжлийн инженерүүдээрээ Монгол Улсдаа тэргүүлэх эгнээнд явдаг ба НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага болон Дэлхий эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн комисс /Codex alimentarius Commission/- оос баталсан хууль, удирдамж, зөвлөмж, Монгол Улсын холбогдох стандартуудыг мөрдөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдал, чанарыг баталгаажуулсан ISO-9001:2015, “Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо” – HАCCP, ISO22000:20059 зэрэг стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна. Эдгээр стандартуудыг нэвтрүүлэхэд чанар, стандартын баталгаажуулалтын Монголын анхдагч байгууллага болох Монсерт ХХК- хамтран ажиллаж ирсний дээр байнгын сургалт зохион байгуулан хамтын ажиллагаа үргэлжилсээр байна.
Манай компани нь Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо НАССР системийг 2018 оны 8-р сард өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, шалгуулан тэнцэн, гэрчилгээ авсан. НАССР стандартыг шалган баталгаажуулах аудитын шалгалтад тухай бүр хугацаанд нь хамрагдаж ирсний зэрэгцээ стандартын хамрах хүрээг улам өргөсгөн ажилласны үр дүнд өнөөдөр манай үйлдвэрийн технологийн бүхий л үе шатанд тус стандартыг нэвтрүүлж, ажиллаж байна.
Манай компани нь Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны MNS ISO 22000:2019 стандартыг 2022 онд өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ба уг стандартыг нэвтрүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Гарааны праймер” ХХК хамтран ажилласан. Евролын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад “хүнсний аюулгүй байдлын стандарт” нэвтрүүлэх чиглэлд зөвлөж, туслах зорилгоор “Гарааны праймер” ХХК-тай гэрээ байгуулан, санхүүжилт олгон ажилласан болно.
Манай компани нь түүхий эд (мал амьтан) болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангах, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах чиглэл, үйл ажиллагаа бүхий мал эмнэлэг ариун цэврийн, микробиологи шинжилгээний чиглэлээр мэргэшсэн лабораторитой.
Манай лаборатори нь Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газраас сорилт, шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан MNS ISO/IEC 17025:2007 стандартаар шаардлага хангасан, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Мал эмнэлгийн ариун цэврийн 11, нян судлалын 14 шинжилгээ хийгдэж байна.